Академик англи хэл 3 (Ахисан дунд)

AENG123 / Бакалавр

Багц цаг: 3

Гадаад хэлний сургалтын төв

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

1. Унших дадал-3: Социологи, сэтгэл судлал, түүх, маркетинг, хүмүүнлэг зэрэг суурь шинжлэх ухааны салбарын сургалт, судалгаанд түгээмэл хэрэглэгддэг англи үг, хэллэгийг эзэмшүүлж үгийн баялагыг нэмэгдүүлэх зорилгоор эдгээр салбарын үндсэн ойлголтыг агуулсан текст уншиж ойлгох чадварыг дээшлүүлэх, мэдээллийг задлан шинжлэх (analysis), нэгтгэн дүгнэх (synthesis), мэдээлэлд шүүмжлэлтэй хандах (critical thinking), ерөнхий, тодорхой санааг ялгах (general vs specific) зэрэг академик чадварыг хөгжүүлж, судалгааны материал, интернетийн мэдээллийг англи хэлний ахисан дунд түвшинд ашиглаж сургах зорилготой. 2. Бичих дадал-3: Англи хэл дээр академик эссэ бичих чадвар олгоно. Үүнд тодорхой суурь шинжлэх ухааны салбарын сэдвээр бичсэн загвар эссэний бүтэцтэй танилцаж ерөнхий санаа агуулсан өгүүлбэр (thesis statement), түлхүүр үг (key words), гол санаа (major points), түүнийг дэлгэрүүлсэн жишээ, баримт (supporting details), болон дүгнэлтийг (conclusion) тодрхойлох замаар задлан шинжлэх, үүний үндсэн дээр харгалзах сэдвийн хүрээнд эссэ бичих мэдлэг, чадвар эзэмшүүлнэ. Мөн тодорхой сэдвийн дагуу эссэ бичихийн тулд мэдээлэл цуглуулах, задлан шинжлэх, ишлэл, зүүлт хэрэглэх, мэдээллийг өөрийн үгээр илэрхийлэх, (paraphrasing), товч санааг (summary) бичих, утгын логик дарааллыг хангах чадвар эзэмшинэ. 3. Харилцах дадал-3: Англи хэлний академик бичлэгийн үндсэн 5 хэлбэр болох цаг тооллын дараалал (chronology), үйл явц (process), харьцуулах, эсрэгцүүлэх (comparison/contrast), ангилал (classification), шалтгаан, үр дагавар (cause/effect) зэрэг бүтцийг илэрхийлэх түлхүүр үгийн тусламжтай их сургуулийн багшийн лекцийг (англи хэлээр) сонсож ойлгох, тэмдэглэл хөтлөх, гол санаа, түүнийг дэлгэрүүлсэн жишээ, баримтыг ялгаж сонсох чадвар эзэмшүүлнэ. Мөн сонсож ойлгосон лекцийн агуулгыг ярих, асуултад хариулах, оновчтой үг хэллэг хэрэглэх, оюун дүгнэлт хийх, ерөнхий санааг тодорхойгоос ялгах, харилцагчийнхаа ярианы зорилго, өнгө аяс, илэрхийлж буй санааг ойлгох зэрэг харилцаанд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар эзэмшүүлэх замаар тэдний академик түвшинд сонсож ойлгох, ярих чадварыг хөгжүүлэх зорилготой.

Товч агуулга

Унших дадал-3: Нэгдүгээр бүлэгт социологийн салбарын тодорхойлолт, арьс өнгө, угсаатны бүлгийн тухай хоёр текст уншиж задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах чадварыг эзэмшүүлж, тухайн салбарын нэр томьёо, үг хэллэгтэй танилцана. Хоёрдугаар бүлэгт сэтгэл судлалын салбараас стрессийн тухай үндсэн ухагдахуунтай танилцаж шинэ үг хэллэгтэй танилцана. Гуравдугаар бүлэгт менежментийн тодорхойлолттой танилцаж үр бүтээл (effectiveness), үр ашиг(efficiency) хоёрын тэнцвэрийг хангах нь орчин үеийн менежерийн хийх үүрэг болохыг ойлгож шинэ үг, хэллэгтэй танилцаж текстийн агуулгыг ойлгоход график дүрслэлийн аргыг хэрэглэж сурна. Дөрөвдүгээр бүлэгт эрүүл хооллох пирамидтай танилцаж, дэлхий нийтээр тархаж байгаа хэт таргалалт, жингийн илүүдлийн тухай текст уншиж судалгааны материалтай танилцана. Тавдугаар бүлэгт генетикийн шинжлэх ухааны текст уншиж, энэ салбар шинжлэх ухааны үг хэллэгтэй танилцаж, өгүүлбэрийг өөрийн үгээр илэрхийлэх, товч санааг илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ. Зургадугаар хичээлээр америкийн түүхийн холбогдолтой текст уншиж холбогдох үг хэллэгийг сурч ерөнхий санааг баримт, тайлбар, жишээнээс ялгах чадвар эзэмшинэ. Бичих дадал-3: Нэгдүгээр бүлэгт Print ads буюу хэвлэмэл зарын тухай цогцолбор уншиж, бүтэцтэй танилцах, цогцолбор (paragraph) бичихийн тулд мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллээ цэгцлэх, цогцолбор бичих, хянах, засах аргад суралцсаны үндсэн дээр бие дааж цогцолбор бичиж сурна. Хоёрдугаар бүлэгт академик эссэний бүтэцтэй танилцаж Evaluating Web Design буюу веб хуудсыг үнэлэх нь сэдвээр эссэ бичнэ. Гуравдугаар бүлэгт Reporting about sensory loss буюу таван мэдрэхүй алдагдах сэдвээр эссэ бичинэ. Дөрөвдүгээр бүлэгт Investigating college stress буюу их сургуулийн оюутны стрессийг судлах нь сэдвээр эссэ бичинэ. Тавдугаар бүлэгт Explaining ancient mysteries буюу археологи, антропологын чухал нээлтүүдийн талаар эссэ бичинэ. Бичих дадлын хичээлээр мөн зохиолын хулгай (plagiarism), ишлэл, зүүлт авах (citiation), шүүмжлэлт сэтгэлгээ (critical thinking), задлан шинжлэх (analysis), нэгтгэн дүгнэх (synthesis) зэрэг академик чадваруудыг эзэмшинэ. Харилцах дадал-3: Нэгдүгээр бүлэгт америкийн киноны бизнесийн түүхтэй холбоотой лекц сонсож цаг тооллын дарааллаар (chronology) бичигдсэн текстийн бүтэцтэй танилцаж, сонсож ойлгосон сэдвээ ярих чадвар эзэмшинэ. Хоёрдугаар бүлэгт computer animation буюу компьютерээр дүр бүтээх үйл явцтай (process) танилцаж, тухайн үйл явцын үе шат бүрийг дэлгэрүүлсэн мэдээллийг сонсож бичиж тэмдэглэх дадал сууна. Мөн сэдвийн дагуу харилцан ярилцах, шинэ үгийн дуудлагыг зөв дуудах дадал эзэмшүүлнэ. Гуравдугаар бүлэгт Human Communication буюу харилцааны хоёр төрлийг харьцуулах, эсрэгцүүлэх (comparison/contrast) бүтцийг ашигласан лекц сонсож түлхүүр үгийг ялгах, шинэ үгийг зөв дуудах дасгал ажиллана. Тухайн сэдвийн дагуу шинэ үг хэллэг, ойлголтыг ашиглан харилцан ярих чадвар эзэмшинэ. Дөрөвдүгээр бүлэгт телевизийн зар сурталчилгааны төрлийг танилцуулсан лекц сонсож гол санаа, түүнийг дэлгэрүүлсэн мэдээ, баримт, жишээг ялган сонсож тэмдэглэл хөтөлнө. Мөн тухайн сэдвээр бүлгийн хэлэлцүүлэг хийж харилцан ярих чадвар эзэмшинэ. Тавдугаар бүлэгт хэвлэл мэдээллийн хүчирхийллийн талаар лекц сонсож шалтгаан, үр дагаварыг ойлгоно. Тухайн сэдвээр харилцан ярилцаж шинэ үг хэллэг, ойлголтыг батжуулна. Зургадугаар бүлэгт хэвлэл мэдээллийн ёс зүйтэй холбоотой лекц сонсож мэдээллийн субьектив, обьектив шинжийг ялгаж сурна. Мөн ойлгоцоо бататгаж бүлгээр харилцан ярилцаж шинэ үг хэллэг, тухайн сэдвийн ойлгоцоо батжуулна.