Хөгжлийн санхүү

FINN709 / Доктор

Багц цаг: 2

Санхүүгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хөгжлийн санхүү хичээлийн зорилго нь улс орнуудын хөгжлийн асуудал, санхүүжилтийн эх үүсвэрүүд, арга замууд, тэдгээрийн онцлогийг судалж, өөрийн улсын хөгжлийн загварт тохируулан хэрхэн зөв зүйтэй сонгон ашиглах, хөгжлийн санхүүгийн тулгамдсан асуудлууд болох төр-хувийн хэвшлийн түншлэл, бичил санхүүгийн олон улсын болон үндэсний туршлагыг танилцуулахад орших ба эдгээрийн хүрээнд суралцагсдаар дүн шинжилгээ хийлгэн тодорхой онол практикийн мэдлэг, ур чадар эзэмшүүлэх ач холбогдолтой. Энэ хичээлийн хүрээнд дараах компетенцүүдийг эзэмшинэ.

Товч агуулга

Уг хичээл нь оюутнуудад хөгжлийн санхүү, хөгжиж буй улсуудад үзүүлдэг эдийн засгийн тусламжийн онолын талаарх суурь ойлголтуудыг өгөхийн зэрэгцээ хөгжлийн санхүүгийн оролцогч талууд, тэдгээрийн үүрэг роль, улсуудын хөгжлийн санхүүжилтийн хэрэгцээ, эх үүсвэрүүдийн талаар танилцуулж, өрийн санхүүжилтийн удирдлагыг илүү дэлгэрэнгүй хэлэлцэнэ. Манайхтай ижил төстэй хөгжиж буй улсуудын санхүүгийн хөгжлийн бодлогуудыг судалж эдгээр улсуудын санхүүгийн институциуд, хөгжлийн банкны үүрэг, ач холбогдол, гадны санхүүжилтийн үр ашгийг бодит судалгаа, кэйс дээр үндэслэн заана. Мөн олон улсын түвшинд нэлээд яригдах болсон төр-хувийн хэвшлийн онолын үзэл баримтлал, улс орнуудын хэрэгжүүлж буй ялгаатай хэлбэрүүд, шилдэг туршлагуудын талаарх мэдлэгийг олгож, өөрийн улсын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга замыг дэвшүүлнэ. Микро түвшинд хувийн хэвшлийн гол массыг бүрдүүлэгч жижиг дунд бизнесийг дэмжих талаар бичил санхүүгийн гүйцэтгэх үүрэг, улс орнуудын тэргүүн туршлагууд, тулгарч буй асуудлуудтай танилцаж Монголын бичил санхүүгийн өнөөгийн байдал, жижиг дунд бизнесийн санхүүжилтын хэрэгцээг санхүүгийн дотоод гадаад эх үүсвэрээр хэрхэн хангаж байгаа, бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг гол бэрхшээлийг сүүлийн үеийн судалгаануудад тулгуурлан авч үзнэ.