Гэр бүлийн хүн ам зүй

DEMO306 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Өрх, гэр бүлд гарч буй дэлхий нийтийн өөрчлөлтийн чиг хандлага, тайлбаруудын талаар онолын мэдлэг олгох, тэдгээртэй холбоотой ойлголт, үндсэн үзүүлэлтүүд, төрөл хэлбэрүүдийг хүний амьдралын мөчлөгтэй уялдуулан хүн ам зүйн салбарт авч үзэж буй онол, практикийн гол гол асуудалтай уялдуулан тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.

Товч агуулга

: “Өрх, гэр бүлийн хүн ам зүй” хичээл нь агуулгын хувьд гэрлэлт, өрх-гэр бүл гэсэн хоёр бүлэг сэдвийг хамарна. Гэрлэлт, өрх-гэр бүлийн өөрчлөлт, чиг хандлагын талаарх тайлбарууд болон онолын асуудлуудыг хичээлийн эхний хэсэгт ерөнхий агуулгаар судлах болно. Гэрлэлттэй холбоотой бүлэг сэдвийн хүрээнд хүн ам зүйн шинжлэх ухаанд хүн амын гэрлэлтийг хэмждэг үндсэн үзүүлэлтүүд, гэрлэлт, цуцлалт, бэлэвсрэлтийн хүснэгтүүд, шаардлагатай тоо мэдээллийн эх үүсвэр, тооцох аргачлал, практик хэрэглээг авч үзнэ. Өрх-гэр бүл бүлэг сэдвийн хүрээнд хүний амьдралын мөчлөгтэй холбоотойгоор гэрлэх насанд шилжих шилжилт, гэр бүл үүсгэх үйл явц/шийдвэр, өрх-гэр бүлээр амьдрах явцад урган гарах гол гол асуудлуудыг авч үзнэ. Ингэхдээ гэрлэлтийн төрөл болон өрх-гэр бүлийн төрөл, хэлбэрүүдээс хэрхэн хамаарч, өөрчлөгдөж байгааг нийгэм, эдийн засаг, соёл, уламжлалаараа ялгаатай бүсүүд болох хөгжиж байгаа болон хөгжингүй бүс нутгууд, арабын орнуудын хувьд харьцуулж судлах болно.