Хэл шинжлэлийн түүх

LING707 / Доктор

Багц цаг: 2

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Дэлхийн шилдэг сургуулиудын хөтөлбөрт багтдаг хүмүүнлэгийн салбарын төрөлх хэл, гадаад хэлний салбарын бүхий түвшний суралцагсдын судлах онолын үндсэн хичээлийн нэг. Энэ хичээлээр хүн үүссэн цагаас өнөөг хүртэлх хугацаанд хүн төрөлхтөн хэлийг судалсан түүхэн үечлэлтэй танилцах боломжийг олгоно.

Товч агуулга

Хүн төрөлхтний хэл, түүний хөгжлийн үе шатыг эртний үеэс өнөөг хүртэлх хугацааг хамруулан Хэл шинжлэлийн өмнөх үе, Эртний улсуудад бичиг үсэг бий болсон нь, Өрнийн хэл шинжлэлийн уламжлал, Дорнын хэл шинжлэлийн уламжлал, дэлхийн томоохон шашнууд бичиг үсэг дэлгэрэхэд нөлөөлсөн нь, Арабын хэл шинжлэл, Төвд хэлзүйн уламжлал, Хэл шинжлэл бие даасан шинжлэх ухаан болж төлөвшсөн нь, Бүх нийтийн Пор роял хэлзүй, Түүхэн харьцуулсан хэл шинжлэлийн үе/19-р зуун, Хэл шинжлэлийн шинэ урсгал чиглэлүүд /19-р зуун, Европын структурализм /20-р зуун, Америк хэл шинжлэлийн дэг, орчин цагийн хэл шинжлэлийн чиг хандлага зэрэг ерөнхий сэдвийн хүрээнд судална.