Түрк хэлний эрх зүйн орчуулга

TURK341 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү судлагдахууны зорилго нь оюутанд туркийн хууль эрхзүйн тодорхой ойлголт өгөх, монгол, туркийн хууль эрхзүйн ижил төстэй болон ялгаатай талуудыг гарган орчуулга хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Хууль эрхзүйн салбарын олон төрлийн бичвэрүүдийг тухайлбал, үндсэн хууль, эрүүгийн, иргэний, хөдөлмөрийн, онцгой байдлын, эрүүл мэндийн гэх мэт хуулиудын орчуулгыг хэрхэн хийх, утга найруулгыг хэрхэн тохируулах зэргийг уг хичээлээр судлах болно. Мөн улс төр, эрхзүйн хүрээнд хэрэглэгддэг олон зүйл эрхзүйн актууд /жишээ нь: тогтоол, шийдвэр, зарлиг, тушаал.../-ыг орчуулахад хэрэглэгддэг үг хэллэг, найруулгын онцлог зэрэг нь уг судлагдахууны үндсэн агуулга болно.