Программ хангамжийн зохиомж ба архитектур

ICSI304 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Өмнөх сурсан зүйл дээрээ үндэслэн хэв шинжит зохиомжийн гүнзгий судалгаа ,COM, Corba болон .Net агуулсан завсрын програм хангамжийн архитектур,Програм хангамжийн хэмжилийн үндэс, програм хангамжийн чанарын үнэлгээ ,Дахин болон гэдрэг инженерчлэлийн арга техникүүдийн талаас мэдлэг эзэмшүүлэх ба цаашид програм хангамжийн инженер болох мэргэжилтэнд суурь мэдлэг олгох ач холбогдолтой

Товч агуулга

Програм хангамжийн зохиомжийн гүнзгийрүүлсэн судалгаа; хэв шинжит зохиомж; тогтолцоо; архитектур; COM; Corba; .Net зэрэг завсрын програм хангамжийн архитектур; завсрын програм хангамжид суурилсан хуваарилагдсан системийн зохиомж; бүрдүүлбэрт суурилсан зохиомж; хэмжлийн онол ба зохиомжид хэмжлийг ашиглах нь; бүтээмж, аюулгүй байдал зэрэг чанарыг хангасан зохиомжлол; програм хангамжийн дотоод чанарын хэмжил; програм хангамж болон түүний зохиомжийн үнэлгээ; дахин болон гэдрэг инженерчлэл