Хүрээлэн буй орчны микробиологи

ENEN203 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлээр оюутанд микроорганизмуудын тархалт, бичил биетнүүд бидний бие эрхтэнээс эхлэн, хөрс шороо, агаар, ус зэрэг хүрээлэн буй бүхий л орчин нөхцөлд популяц үүсгэн амьдарч нүдэнд өртөхгүй үй түмэн үйл ажиллагаа, хувирал өөрчлөлтийг гүйцэтгэж байдаг талаар, тэдгээрийг ХБО-ны судалгаагаар хэрхэн илрүүлэх, таних, ашиглах боломжтой тухай онолын мэдлэг олгоно.

Товч агуулга

Энэхүү хичээл нь ХБО-ы халуун хүйтэн, агаартай агааргүй эрс тэс нөхцөлөөс чийглэг, дулаан тааламжтай орчин хүртэлх, айлын гэрээс хотын гудамж хүртэлх бүхий л нөхцөлд учирч болох бичил биетний олон төрөл зүйлийг таньж мэдэх, микробыг агаар, ус, хөрснөөс ялган авах, ургуулах, тодорхойлох, хэрэглэх, устгах талаар суралцагчидад мэдлэг олгоно. Хаягдал ус боловсруулах үеийн микроорганизмууд, тэдгээрийг таних чадврыг эзэмшүүлнэ. Хөрс, усны бохирдолын үед гарах өөрчлөлтийг популяцийн анализын аргаар судлах, индикатор бичил биетэн ашиглах, ХБО-нд өвчин үүсгэгчдийн тархах арга замыг тогтоох талаар оюутан суралцана.