Сурган-сэтгэл зүйн оношилгооны арга зүй

EDUC604 / Магистр

Багц цаг: 3

Боловсрол судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Сургалт хүмүүжил, төлөвшлийн ахиц өөрчлөлтийг хангахад суралцагчийн танин мэдэхүйн болоод бие хүний онцлог шинж, нийгмийн болоод сургалтын орчоос хамаардаг тул сурган-сэтгэл зүйн оношилгооны ур чадвар онцгой ач холбогдолтой юм. Энэхүү хичээлийн зорилго нь оюун ухааны, амжилтын, хэл ярианы, зан байдлын, бие хүний онцлогийн оношлох, мэргэжлийн болон карьер хөгжлийн сэтгэл зүй, өмнөх туршлага, түвшин тогтоох судалгаа, оношилгооны аргазүйг эзэмшүүлэхэд оршино. Оюутнууд сурган-сэтгэл зүйн оношилгооны чиглэлээр мэргэшиж, сурлагаар хоцрох, зан байдлын аливаа өөрчлөлт, сэтгэцийн ижил төрлийн илрэл бүхий эмгэгийг ялган оношилж сургалтын явцад засан сайжруулах, нөхөн сэргээх ажлыг гэр бүлтэй хамтран оновчтой зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, чадвартай болно. Мөн сурган –сэтгэл зүйн оношилгооны чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдэнэ.

Товч агуулга

Сурган-сэтгэл судлалын болон хөгжлийн ерөнхий түвшинг тогтоох тестүүдийг зөв хэрэглэж, зөв оношилж, үр дүнг зөв тайлбарлах, яагаад сурган-сэтгэл зүйн оношилгоо чухал, тухайн хүүхдэд сургалтын ямар орчин бүрдүүлэх талаар тайлбар, зөвлөгөө өгөх, хөтөлбөрийн удирдамж боловсруулах чадвар олгоход шаардлагатай мэдээлэл, мэдлэгийг олгоно. Иймд, хөтөлбөрийн агуулгад Сурах үйлийн сэтгэл зүй, Хэвийн ба хэвийн бус хөгжил, Оюун ухааны болоод зан байдлын эмгэг зүй, Завсрын байдлууд, Эмнэл зүйн хувьд төсөөтэй өөр өөр эмгэг, хөгжлийн өөр өөр хоцрогдлын ялгавартай Сэтгэл зүйн тестүүд, Сэтгэцийн оношилгооны тестүүд, Сургалтын хөтөлбөрийн удирдамж боловсруулах, сургалтын орчны үнэлгээгэх гэх мэт агуулгыг хамрана.