Монгол хэлний авиа зүй

LING211 / Бакалавр

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд оюутанд хэлний авиа, түүний ангилал, хууль, зүй тогтол, өөрчлөлт, тэдгээрийг судлах арга, техник зэрэг ерөнхий мэдлэгийг олгохын сацуу орчин цагийн монгол хэлний авиалбарын бүрэлдэхүүн, тогтолцоо, хувилбар гэх мэт ойлголтыг эзэмшүүлэхийг зорино. Түүнчлэн авиазүйн хичээлийн бүрэн лекц, семинарт суусны эцэст ярианы хэлийг галиг үсгээр бичиж тэмдэглэх, ярианы галигаар буй бичвэрийг уншиж ойлгож чадсан байхад чиглүүлнэ.

Товч агуулга

Энэхүү хичээлээр ерөнхий авиазүйн үндсэн мэдлэг, авиазүйн судалгааны арга, техник, орчин цагийн монгол хэлний авиалбарын бүрэлдэхүүн, тэдгээрийн хувилбар, тогтолцоо, гарал, авианы өөрчлөлт, түүний зүй тогтол, авиа-тэмдгийн харилцаа, зөв бичих болон зөв дуудахзүйн асуудал зэргийг судална. Түүнчлэн дадлагын хичээлээр аялгуу, аман аялгуу, салбар аман аялгуу үүсэх авиазүйн хүчин зүйл, төрөл хэлийг судлахад авиазүйн үүрэг зэргийн талаар ярилцаж авианы галиг хийх чадвар эзэмшүүлнэ.