Түгээмэл хэлзүй

LING806 / Доктор

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэлийг хэлбэр судлалаас математик болон компьютерийн шинжлэх ухаанд өгүүлбэрзүйн суурь асуудлаар уялдуулахад чухал ойлголтууд хэтийн төлөвийг тодорхойлсон Чомскийн түгээмэл хэлзүйн онолыг судалснаар орчин цагийн хэл шинжлэлийн бусад салбарт судалгаа хийх өргөн боломжийг олгоно.

Товч агуулга

Түгээмэл хэлзүй хичээлээр Түгээмэл хэлзүйн эхэн үе, “Sounds and meanings”, Цахим тогтолцоо, Хэлний тухай ерөнхий санаа, Хэлний нийтлэг, Түгээмэл хэлзүйн онолын нотолгоо, Зарчим хэмжихүүн, Шилжилт, Хэл эзэмших, Хэлний чадамж, зан үйл, Х-штрихийн онол, Захирах холбох загварын цөм, Модуль, зарчим, хэмжихүүн, Тета онол, Хянах онол ба тэг субъект, Тийн ялгалын онол, холбох онол, хоосон айн зарчим зэрэг сэдвийг судална.