Хүн амын өсөлт, бүтэц

DEMO202 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүн ам зүйн шинжилгээний суурь судлагдахуун болох хүн амын өсөлт, бүтэц, шинж байдлын шинжилгээ хийж сурна. Тус хичээлийг судалснаар оюутан хүн амын өсөлт, бүтцийн тодорхой хугацаан дахь төлөв байдал болон богино, дунд, урт хугацааны динамик хандлагыг тооцоолон шинжлэх, улс орон, бүс нутаг, орон нутгийн хооронд харьцуулсан шинжилгээ хийх, тэдгээрт дүгнэлт өгөх чадвартай болно. Мөн хүн амын өсөлт, бүтцийн шинжилгээнд өргөн хэрэглэдэг анхдагч мэдээллүүдийн чанарыг үнэлж, сайжруулах аргуудыг хэрэглэж сурна. Дэлхийн улс орнууд болон Монгол Улсын статистик тоо мэдээллүүдэд үндэслэн хүн амын өсөлт, бүтцийн шинжилгээнүүд хийснээр онолын ойлголт, мэдлэгээ практикт хэрэглэх чадвартай болно.

Товч агуулга

Хичээл дөрвөн үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт: хүн амын өсөлт, бүтцийн судалгаа гэж юу болох, судлах хэрэгцээ, хүн ам зүйн шинжилгээнд хэрэглэдэг үндсэн ойлголтууд, өсөлт ба бүтцийн судалгааны мэдээллийн эх үүсвэрүүдийн талаар суурь ойлголт өгнө. Хоёрдугаар хэсэгт, хүн амын өсөлт өөрчлөлт, түүнийг хэмжих бүрэлдэхүүний ба математик аргуудыг практик жишээний хамт авч үзнэ. Гуравдугаар хэсэгт, хүн амын нас, хүйсийн бүтцийн шинжилгээний хэмжүүр, хэрэгслүүд, хүн амын шинж байдлын судалгааны талаар үндсэн ойлголт өгнө. Дөрөвдүгээр хэсэгт, хүн амын өсөлт, бүтцийн судалгааны мэдээллийн эх үүсвэрүүд дэх тоо мэдээллийн чанарт үнэлгээ хийх, алдааг засварлах, шулуутгах, орлуулах арга, техникүүдийг танилцуулна. Дасгал ажлуудад дэлхийн улс орнууд болон Монгол Улс, аймаг, хотуудын хүн амын анхдагч тоо мэдээллийг боловсруулж, ашиглах ба Excel, PASEX, Demographic Methods and concepts” зэрэг компъютерийн програмууд дээр тооцоолол хийх, үр дүнг дүгнэн тайлбарлах дасгалууд гүйцэтгэж, онолын ойлголтуудаа бататгана.