Олон улсын иргэний процессын эрх зүй

INTL448 / Бакалавр

Багц цаг: 2

Хувийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

“Олон улсын иргэний процесс” хичээлийн зорилго нь олон улсын эрх зүйн ангид суралцагч оюутанд олон улсын шинжтэй иргэн, худалдааны эрх зүйн хэрэг маргааныг шүүх, арбитраар хянан шийдвэрлэх талаар онолын мэдлэг олгох, олон улсын шинжтэй хэрэг маргааныг шүүх, арбитраар хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульчийн хувьд оролцох чадвар, процессийн баримт бичиг боловсруулах дадал эзэмшүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Энэхүү хичээлээр олон улсын шинжтэй иргэн, худалдааны хэрэг маргааны шүүх, арбитрын харьяаллыг тогтоох арга журам, ийм төрлийн хэргийг шүүх арбитраар хянан шийдвэрлэх, гадаадын шүүх, арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх талаархи оюутны өмнө олсон мэдлэгийг бататган гүнзгийрүүлнэ.