Квант оптик

PHYS719 / Доктор

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уг хичээлийн зорилго нь суралцагчдад орчин үеийн шинжлэх ухааны чухал судлагдахуун болох гэрлийн тухай цогц ойлголтыг өгөхөд оршино. Үүний тулд хичээлийн агуулгадаа гэрлийн тухай классик болон квант онолыг дэлгэрэнгүй багтаана. Мөн түүнчлэн гэрэл ашигласан технологийн шинэ салбар болох фотоникийн үндсэн ойлголтыг зааснаар суралцагч цаашид технологийн салбарт ажиллах суурь мэдлэгтэй болно

Товч агуулга

Фотоникийн хүрээнд толь, линз, beamsplitter, waveguide, призм, резонатор зэрэг бүх төрлийн оптик төхөөрөмжүүд, тэдгээрийн хэрэглээ, мөн түүнчлэн гэрлийн классик ойлголт, Квант оптикийн хүрээнд гэрлийн квант төлөвүүд, атомтай харилцан үйлчлэлцэх системийн талаар дэлгэрэнгүй оруулж, гүнзгийрэн лазерын квант онолын үндэсийг багтаана.