Эдийн засгийн дипломат ажиллагаа

INRE208 / Бакалавр

Багц цаг: 3

Олон улсын харилцааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

1. Эдийн засгийн дипломат ажиллагааны тухай мэдлэг олгох; 2. Эдийн засгийн дипломат ажиллагааны шинжпэх ухааны ухагдахууныг Монгол улсын олон болон хоёр талт хамтын ажиллагааны бодит жишээн дээр буулгаж тайлбарлах; 3. Социализмын үе, шилжилтийн үе, зах зээлийн тогтолцооны үеийн эдийн засгийн дипломат ажиллагааны талаар харьцуулсан мэдлэг олгох; 4. Монгол улсаас хөгжингүй орон, олон улсын байгууллага, хөгжиж байгаа орнуудтай явуулсан дипломат ажиллагааны тодорхой жишээн дээр задлан шинжилгээ хийх замаар сургамж авах, туршлага судлах 5. Орчин үеийн эдийн засгийн дипломат ажиллагааны хөгжлийн ерөнхий онол, арга зүйн асуудлууд, түүний зүй тогтол бүтэц, боломж, чадавхи ба хөгжлийн чиг хандлага, мөн чанар түүнчлэн бүс нутгийн болон үндэсний эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар оюутан суралцагсдад онолын болон хавсарга мэдлэг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Эдийн засгийн дипломат ажиллагааны үндсэн бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн харилцан уялдаа, бүтэц; Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн үе шатуудтай уялдах нь; Монгол Улсаас зарим нэг хөгжингүй оронтой явуулсан дипломат ажиллагааны бодлого, хэрэгжүүлсэн арга зам; эдийн засгийн дипломат ажиллагаа орчны өөрчлөлт, улс төрийн харилцаатай уялдах нь; Монгол улсын зээл, тусламж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, техникийн хамтын ажиллагааны хөгжпийн үе шат.