Иргэний эрх зүй (тусгай анги)

CILA201 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр хувийн эрх зүйн гэрээний тодорхой төрлүүд, тэдгээрийн онцлог, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэснээс үүсэх үүрэг, өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтын талаар цэгцтэй мэдлэгтйэ болж, шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоох улмаар иргэний хуулийг хэрэглэх ур чадварт суралцах эрмэлзэлийг бий болгоход оршино.

Товч агуулга

Энэ хичээлээр бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон болон бусдын эзэмшил ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн төрлүүд ,ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн төрлүүдийн онцлог, тэдгээрийн нийтлэг болон ялгаатай байдал, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэснээс үүсэх үүрэг болон үндэслэлгүйгээр хөрөнгөжиснөөс үүсэх үүргийн ойлголт, онцлог, гэм хор учруулснаас үүсэх үүргийн суурь ойлголт, гэм хорын хариуцлага хүлээлгэх үндсэн зохицуулалтууд, гэм хорын эрх зүйн тусгай зохицуулалтууд, гэм хорын эрх зүй дэхь хохиролыг нөхөн төлөх асуудал, өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтыг судлана.