Бүс нутаг, хөдөө аж ахуйн бизнес менежмент

MNGT803 / Доктор

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол орны байгалийн болон эдийн засгийн бүс нутгийн уялдаанд тулгуурласан монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь тус улсын аж ахуй эдийн засгийн үндсэн салбар болохын хувьд Монгол орны газар нутгийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр эдэлбэрлэх үндсийг үзнэ. Академик компетенц: Монгол орны мал аж ахуй, газар тариалангийн онцлогийг, сүүлийн үед хийгдсэн судалгааны үр дүнд тулгуурлан нэгтгэн дүгнэх чадварыг эзэмшинэ. Судалгааны компетенц: Монгол орны мал аж ахуй, газар тариалангийн бизнестэй холбогдох чиглэлээр судалгаа хийх, асуудлыг тодорхойлон, шийдвэрлэхийн тулд судалгааны төрөл бүрийн арга барилаас сонгон дүгнэлт гаргах чадварыг эзэмшихэд тус хичээл чиглэнэ. Ерөнхий компетенц: Хөдөө аж ахуйн онцлогийн мэдэх, мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх чадвар эзэмшин ХАА-н болон аль ч салбарт аж ахуйн нэгжийг удирдах зохион байгуулах, судлах, бодлого боловсруулж хэрэгжүүлэх мэдлэг чадвар эзэмшинэ.

Товч агуулга

Монгол орны газар нутаг, газрын онцлог, байгаль газар зүйн бүс, бүслүүр, өнөөгийн эдийн засгийн бүс нутгийн бүтцийг, хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй газар тариалангийн салбарын уялдаа холбоо, бүрэлдэн тогтсон түүхэн уламжлал, өнөөгийн эдийн засгийн бүс нутгийн хуваарилалт, гадаад дотоод нөхцөл, Монгол улсын ХАА-н хөгжлийн чиг бодлогын хамаарлын онцлогтой уялдуулан судална. Байгаль газар зүйн бүсээрх мал аж ахуйн байршилт, мөн хөрсний үржил шим байгалийн онцлогтой уялдан хөгжиж ирсэн газар тариалангийн байршилт, төрөлжилт, төвлөрсөн зах зээлтэй холбогдож буй байдал, цаашдын хандлагын тухай асуудлыг тодорхойлон үзнэ. Байршилтын зарчмууд, төрөлжилтийн хэлбэр, төрлүүд салбарууд тэдгээрийн уялдаа үндсэн, голлох, нэмэгдэл, туслах салбаруудын хоорондын эдийн засгийн холбоо, салбаруудын оновчтой хослохын ач холбогдлыг үзнэ.