Тоглоомын онол

APMA303 / Бакалавр

Багц цаг: 3

Хэрэглээний математикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Сөргөлдөөнт байдлыг математикийн ухааны үүднээс судалдаг оптимизацын нэг салбар бол тоглоомын онол юм. Энэ хичээлээр тоглоомын онолын үндсэн ухагдахуунуудыг судалж,тоглоомын онолын шийд, түүнийг олох аргуудтай танилцана. Пүүс болон бизнесийн үйл ажиллагааг тоглоомын онолын тусламжтай загварчилж, сөргөлдөөнт байдалд шийдвэр гаргахчадвар эзэмшинэ

Товч агуулга

Тоглоомын онол нь матрицан тоглоом, тэг болон тэг биш нийлбэртэй тоглоом, тасралтгүй ба давталттай тоглоом, дараалсан тоглоом зэргээс бүрдэнэ. Тоглоомын онолыг судлахад эмээлийн цэг, хожил, Нэшийн тэнцвэр, Бертранд, Стакелбергийн тэнцвэр болон минимакс, максимин зэрэг ойлголтуудыг ашиглана Матрицан тоглоом ба шугаман програмчлалын холбоо, матрицан тоглоомыг шугаман програмчлалын аргаар бодох, цэвэр ба холимог стратеги, эмээлийн цэг оршин байх нөхцөл, минимакс ба максиминий бодлогууд, тэг болон тэг биш нийлбэртэй тоглоомын холбоо, үл эвсэлдэх тоглоом, Нэшийн тэнцвэр оршин байх асуудал, түүнийг оптимизацийн аргаар олох, бүрэн мэдээлэлтэй ба бүрэн бус мэдээлэлтэй тоглоом, түүнийг шийдэх аргачлалууд, эрсдлийн матриц, түүний үнэлгээ. Хэлэлцээр явуулахад нөлөөлөх хүчин зүйлс.