Нарны фото цахилгаан үүсгүүр

ECEN342 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Нарны зайн технологийн төрөл, хэрэглээ, онцлог шинж чанарыг танин мэдэж, төрөл тус бүрийн ажиллах зарчим, загварчлал, тооцоололын онолын мэдлэг, чадварыг олгоно. Нарны зайн сүүлийн үеийн судалгааны чиг хандлага, зохиомжлолын зарчим, үйлдвэрлэх аргачлалыг судлан тодорхойлж, програм хангамжийг ашиглан загварчлал, симуляци тооцоололоор анализ, дүгнэлт хийх арга, дадалыг эзэмшүүлнэ

Товч агуулга

Нарны зайн технологийн төрөл, хэрэглээ, онцлог шинж чанарыг танин мэдэж, Хагас дамжуулагчид суурилсан нарны элементын ажиллах зарчим, Нарны зайн ажиллагаа, техникийн үзүүлэлт, Нарны зайг зохиомжлох арга, зарчмууд, Кристал цахиурын ялтаст суурилсан НФЦҮ технологи, Нимгэн хальсан НФЦҮ-ийн технологи, НФЦҮ-т системийн бүтэц, зохиомжлох аргыг судлан хэлэлцэж тодорхойлно