Түрэг хэлний сурвалж судлал

TURK404 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эртний түрэг буюу руни бичгээрхи дурсгал, гэрэлт хөшөө, хад чулууны бичээс зэрэг эртний сурвалжууд тэдгээрийн ангилал, бичлэгийн онцлог, он цагийн хамаарал, агуулга, монгол орчуулга хийгээд хэлний онцлогийг үзэж судлахаас гадна араб үсэг түрэг хэлээрх хэл бичиг, түүх соёлын сурвалж бичгүүдтэй танилцаж тухайн дурсгалын талаар ерөнхий мэдлэгийг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд монгол нутгаас олдсон руни бичгийн бага болон сонгодог дурсгалыг тухайлан авч үзэж сурвалж судлалын үүднээс задлан шинжилнэ. Түүнчлэн X зуунаас хойш үед хамаарах араб үсэг, түрэг хэлээрх хэл бичиг, түүх соёлын ховор чухаг дурсгалын талаар үзэж таниулан түүхэн сурвалж судлал, хэлшинжлэл, түүх судлалын ерөнхий аргазүйтэй болгоход уг хичээлийн агуулга чиглэгдэнэ.