Химийн урвалын инженерчлэл

CHEN306 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Физик химийн хичээлээр өмнө нь олгогдсон химийн кинетик, урвалын процессын шинж чанарын талаарх онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлаж, химийн реакторт химийн урвалын шинж чанар, кинетикийн тооцоо хэрхэн өөрчлөгдөх, химийн урвалын шинж чанар, тооцоололд суурилан реакторыг сонгох, загварчлах мэдлэг эзэмшүүлэх зорилго агуулна

Товч агуулга

Химийн урвалын механизм, кинетикийн процесс, урвалын хурдад нөлөөлөх параметрүүд хоорондын хамаарал, реактор дах химийн урвалын хурдны тооцоолол, реакторуудын ангилал, тооцоолол, каталитик процессын кинетик, идеал болон идеал бус шингэний хөдөлгөөн, загварчлал, реактор дах гетероген процессийн тооцоололтой танилцана.