Олон улсын санхүү

FINN327 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уг хичээлийн үндсэн зорилго нь оюутанд валютын үнэ ханшийн судалгаа дүгнэлт хийх, валютын ханш тодорхойлох аргуудыг судалж тооцон, ханшийг таамаглах чадвар эзэмшүүлж, олон улсын санхүүгийн харилцааны хөгжилт үечлэлийг судалж олон улсын валют, алтны уялдаа холбоо, үнэ ханш, өсөлт хөгжилт, европын холбоо, евро, тэдгээрийн олон улсын санхүүд үзүүлэх нөлөөлөл, олон улсын хөгжлийн санхүүжилт, институтын тогтолцоо, үйл ажиллагааны талаарх мэдлэг олгоход оршино.

Товч агуулга

Энэ хичээлийн агуулга нь олон улсын валютын харилцааны үндэс болох дэлхийн мөнгө ба валют, валютын зах зээл, түүний оролцогчид, бүтэц, валютын бодлогын хэрэгслүүд, валютын ханш, арилжааны үндэс, валютын ханш таамаглах аргууд, олон улсын санхүүгийн харилцааны үндэс, капиталын гадагшлах урсгалын теоремууд, олон улсын санхүүгийн хөгжилт, үечлэл, онцлог, доллар, евро нэгдсэн валютын гүйцэтгэх үүрэг, байр суурь, үнэ ханш, тэдгээрийн олон улсын санхүүд нөлөөлөх нөлөөлөл, олон улсын хөгжлийн санхүүжилт, хөгжлийн санхүүжилтийн институтын тогтолцоо, олон улсын санхүүгийн байгууллагууд тэдгээрийн үйл ажиллагааны талаар дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээр авч үзнэ.  Олон улсын санхүүгийн үндэс, капиталын гадагшлах урсгалын теоремууд, хөгжлийн үечлэл, олон улсын санхүү ба капиталын зах зээл бүрэлдэн тогтсон үйл явц, олон улсын санхүүгийн хөгжилт  Олон улсын валют, тодорхойлолт, ангилал, валютын зохицуулалт, ханш, ханшны төрөл, валютын солилцоо болон арилжаа /арбитраж/, валютын зах зээл, түүнийоролцогчид бүтэц  Валют, валютын ханш ба валютын эрэлт, экпортлогчийн валютын эрэлт ба экспортын үнэ, нэрлэсэн ба бодит ханш, форвард ханш, ханш тодорхойлох аргууд  Валютын төлбөр тооцооны хэлбэрүүд, гэрээ хэлцлүүд, тэдгээрийн төрөл хэлбэр, олон улсын төлбөрийн механизм ба төлбөрийн тэнцэл  Европын валютын систем, евро, еврогийн зах зээл  Олон улсын хөгжлийн санхүүжилт, шилжилтийн эдийн засагтай хөгжиж буй орнуудын хөгжлийн санхүүжилт, хөгжлийн санхүүжилтийн институцын тогтолцоо, шилжилтийн эдийн засагтай хөгжиж буй орнуудын санхүүжилтэнд тавих хяналтын тогтолцоо  Олон улсын санхүүгийн байгууллагууд, зорилго, бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн үйл ажиллагаа, олон улсын санхүүд гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөөлөл, ач холбогдол /ОУВС, ДБ, Азийн хөгжлийн банк, бусад/.