MICE аялал жуулчлал

TOUR405 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Өнөөдөр дэлхийн гол зорих газруудын үндсэн бүтээгдэхүүн болсон олон сая долларын бизнес болох хурал зөвлөгөөн бизнесийн уулзалт, үзэсгэлэн яармаг, урамшууллын аяллын тухай үндсэн ойлголттой болж аялал жуулчлалын зорих газрын брэндинг, дүр төрх бий болгох, аялал жуулчлалаас орон нутгийн нийгэм, соёл, эдийн засаг, улс төрийн орчинд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, үндэстэн хоорондын соёлын солилцоог бэхжүүлэн сурталчлах, олон улсын болон бүс нутгийн чанартай хурал зөвлөгөөн, уулзалтыг зохион байгуудах арга зүйд суралцна.

Товч агуулга

Хурал зөвлөгөөн, бизнесийн уулзалт, үзэсгэлэн яармаг, урамшууллын аяллын тухай үндсэн ойлголт, түүний төрөл хэлбэрүүд, орон нутгийн ба олон улсын чанартай хурал зөвлөгөөний орчин үеийн чиг хандлага, хурал зөвлөгөөн, бизнес уулзалтын байгууламжийн төлөвлөлт, байршлын менежмент, олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах дүрэм журам, протокол, ёс зүй, маркетинг, борлуулалт, урамшууллын тухай судлаж зохион байгуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, идэвхжүүлэх үйл явдлыг эрсдэл багатайгаар зохион байгуулах, үйл ажиллагааг үнэлэх тайлагнах арга зүйд суралцна