Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ-II

PRAC401 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүйн зохицуулалтын механизм, түүний хэрэгжилтийн онцлогийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэн судалж, гэмт хэргийн шинж тэмдэг бүхий тохиолдлыг шинжлэн судлах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой үе шатуудад үүсэх эрх зүйн харилцааны элемэнтүүдийг тодорхойлж, хууль зүйн тохиолдол, нөхцлийг шийдвэрлэх, эрүүгийн хавтаст хэрэг, эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлалыг эзэмшиж, эрүүгийн процессын ажиллагаанд оролцохдоо эрх зүйн зарчмуудыг ягштал хэрэгжүүлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлах үзэл хандлага төлөвших болно.

Товч агуулга

Энэ хичээлээр Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүйн зохицуулалтын механизм, түүний хэрэгжилтийн онцлог, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмууд, тэдгээрийн агуулга, хэрэгжилт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид, тэдгээрийн субьектив эрх, хууль зүйн үүрэг, баталгааны асуудал, гэмт хэргийн шинжтэй тохиолдлыг шинжлэн судлах, шийдвэрлэх, эрүүгийн хавтаст хэрэгтэй танилцах, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал зэрэг агуулгыг судална.