Албан хэрэг, баримт бичгийн боловсруулалт

PUAD203 / Бакалавр

Багц цаг: 3

Нийтийн удирдлагын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Албан хэрэг, баримт бичиг хөтлөлтийн онолын ойлголт, мөн чанар, ач холбогдол, үндсэн үүрэг, түүхэн уламжлал, эрх зүйн орчин, нийтийн удирдлагын байгууллага дах албан хэрэг, баримт бичиг хөтлөлтийн онцлог, зориулалт, нэр төрөл, ангилал, боловсруулах үе шатууд, тэдгээрт тавигдах ерөнхий шаардлага, зарчим, найруулга, хэл зүй, стандарт бүрдлүүд, архивт баримт бичгийг шилжүүлэх, хадгалах горим, хугацаа, хамгаалах, цэгцлэх, хяналт тавих талаар онолын болон практик мэдлэг, чадвар олгоход энэхүү хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Удирдлагыг баримтаар хангах нь удирдахуйн циклийн чухаг хэсэг бөгөөд энэ нь баримт бичгийг албан ёсны болгох, албан баримтыг хөтлөх, боловсруулах, хадгалах нарийн үйл ажиллагааны чиглэл юм. Албан баримтыг хэдийчинээ зөв, соёлтой, цэгцтэй боловсруулахаас удирдлагын шийдвэр гаргалт төдийчинээ цаг алдалгүй, оновчтой гарах нөхцөл хамаарч байдаг. Баримт бичгүүдэд тухайн байгууллагын үйл ажиллагаа илэрч байдаг. Аливаа улсын үйлчлэн буй хууль эрх зүйн хэм хэмжээний дагуу албан баримтыг боловсруулах, хөтлөх, хадгалах нь тухайн байгууллагын эрх ашгийг ханган хамгаалах зорилготой нийцэхээс гадна удирдлагын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж байдаг. Орчин цагт удирдлагыг баримтаар хангах нь зөвхөн өгөгдсөн журам стандартын дагуу баримт бичгийг боловсруулах, түүний гүйцэтгэлд нь хяналт тавихаар хязгаарлагдахгүй бөгөөд удирдлагын мэдээллийг боловсруулах үүрэг бүхий аливаа мэргэжилтний эзэмшвэл зохих арга зүй, техник, мэдлэгийн цогц мөн гэж ойлгоно. Албан баримтын хэрэглээ нь тэдгээрийг зохих зориулалт, зарчим, шаардлагын дагуу зөв боловсруулахаас эхлэнэ. Хичээлийн хүрээнд албан баримтын үндсэн төрлүүд, тавигдах шаардлагатай танилцахын зэрэгцээ семинарын хичээлээр бие даан албан баримт боловсруулах дадал чадвар эзэмшинэ. Баримтын эргэлт, баримтын урсгал, түүнийг төгөлдөржүүлэх, баримтын сангийн өгөгдөлтэй ажиллах зэрэг онолын мэдлэгийг практик дадалтай хослуулан эзэмшинэ. Баримтыг хадгалах нь мэдээллийг хадгалах, түүний найдвартай байдлыг хангах болохыг ойлгож явцын болон урт хугацааны хадгалалтын үндсэн технологийн талаар ойлголттой болно. Орчин цагийн удирдлагын үйл ажиллагааны ихээхэн чухаг хэсэг нь хэлэлцээ байдаг. Иймд хичээлийн хүрээнд хэлэлцээний талаар үндсэн суурь ойлголтыг олгоно. Үүнд, Хэлэлцээ хийх ухаан ба урлагийн хөгжил, өнөөгийн байдал. Хэлэлцээ хамтын үйл явц болохыг ойлгуулж, хэлэлцээ явуулах арга хэлбэрүүдийг заана, хэлэлцээний орчин ба талуудын зөрчлийг даван туулах арга замуудыг харьцуулна.Хэлэлцээний амжилт албаны эелдэг харьцаа, ёс зүйгээс хамаарахыг ойлгуулна.