Төрийн байгууллагын нийгмийн хариуцлага

PUAD724 / Магистр

Багц цаг: 3

Нийтийн удирдлагын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь тогтвортой хөгжлийн гол оролцогчид болох төр, хувийн хэвшлийн үйл хөдлөл, харилцан түншлэл, мөн төрийн байгууллагын нийгмийн хариуцлагын үндсэн зарчмууд, хяналт, үнэлгээ болон төрийн байгууллагын нийгмийн хариуцлагын хөгжлийн төлөв, чиг хандлагын талаарх мэдлэгийг олгох зорилготой.

Товч агуулга

Нийгмийн хариуцлагын ойлголт, зарчмууд, үүсэл, хөгжил, Тогтвортой хөгжилд оролцогч талууд, тэдний оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэл, Нийлүүлэлтийн гинжин хариуцлага, Төрийн байгууллагын нийгмийн хариуцлага, зарчмууд, Нийгмийн маркетинг, Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт, Төрийн байгууллагын санхүүгийн гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан, Төрийн байгууллагын нийгмийн хариуцлагын хяналт, Төрийн байгууллагын нийгмийн хариуцлага ба улс төрийн оролцоо, Байгаль орчны үүрэг хариуцлага, Уур амьсгалын өөрчлөлт дэхь корпорациудын үүрэг, Төрийн нийгмийн хариуцлага: Ил тод байдал, Хүний эрхийг хамгаалах, нийгмийн салбар, эдийн засгийн шударга байдлыг хөгжүүлэх, нийгэмд шударга ёсыг төлөвшүүлэх, Төрийн байгууллагын нийгмийн хариуцлагын эрх зүйн орчин, нөлөөлөгч хүчин зүйлс гэсэн агуулгаар энэхүү хичээл нь заагдана.