Алгебр I
MATH301 / Бакалавр
Багц цаг: 3
Математикийн тэнхим
Намрын улирал
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: -
Зорилго
Шугаман алгебрын хичээл нь математикийн үндсэн курсийн нэг бөгөөд математик, байгалийн ухаан, инженерчлэл, эдийн засаг, нийгмийн ухаан зэрэг олон салбарт өргөн хэрэглэгддэг ойлголтуудыг агуулдаг. Өргөн хэрэглэгддэг шугаман алгебрийн үндсэн ойлголтуудыг оюутнуудад танилцуулах нь энэ хичээлийн гол зорилго юм. Энэ хичээлийг сонгосноор оюутнууд өөрсдийн сэтгэлгээгээ хөгжүүлэх, цаашид мэргэжлийн хичээл судлахад шаардлагатай алгебрийн анхан шатны цэгцтэй мэдлэгтэй болох ач холбогдолтой.
Товч агуулга
Энэ хичээлээр вектор огторгуй ба түүн дээрх шугаман оператор гэсэн ойлголтуудын хоорондох шүтэлцээг тайлбарлана. Нормчлогдсон вектор огторгуй, тодорхой төрлийн шугаман хувиргалт, шугаман хувиргалтын мөр, характеристик олон гишүүнт, дотоод шулуун үржвэр зэрэг ойлголтуудыг тодорхойлж хувийн утга, хувийн веторуудийг олох, вектор огторгуйн суурийг ортогоналчлах, шугаман хувиргалтыг диагоналчлах, Жорданы нормал хэлбэрийг олох зэрэг аргуудтай танилцана. Мөн хэмжээсийн теорем, Гамилтон Келийн теорем, спектрал теорем зэрэг үр дүнгүүдийг батална.