Англи хэлний соёлын орчуулга

ETRA317 / Бакалавр

Багц цаг: 2

Их Британи, Америк судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:: Орчуулга бол нэг хэлний яруу утгыг нөгөө хэлний яруу утганд хөрвүүлэх хэлшинжлэлийн ухааны мэдлэг шаардсан нөр их хөдөлмөрийн үйл юм. Орчуулгын онол, дадлагад тулгуурлан хэл соёлын шүтэлцээ, соёлын утгат хэлц хэллэг, үгийг монголоос англи хэлнээ, англи хэлнээс эх хэлнээ найруулгын өндөр түвшинд оновчтой, зөв оноож орчуулах дадлыг эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Энэ хичээл нь ахисан дунд түвшний англи хэлний мэдлэгтэй оюутанд зориулагдсан юм. Хэл бол өөр өөр соёлт үндэстнүүдийн хоорондын харилцааны хэрэглүүр болдгийн хувьд өмнөх ангиудад судалсан найруулга зүй, орчуулгын онол, дадлага зэрэг хичээлийн мэдлэгт тулгуурлан соёлын утгат үг хэллэг, хэлцийг хэрхэн оновчтой, зөв, ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан, олон төрлийн орчуулах арга дадлыг олгоно.