Зочлох үйлчилгээний эрүүл ахуй, аюулгүй байдал

HOSM305 / Бакалавр

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Зочлох үйлчилгээний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажилтан болон зочин үйлчлүүлэгчдэд сэтгэл зүйн болон эрүүл мэндийн эрсдэл аюул учруулахгүй байх, хоол хүнс бүтээгдэхүүний эрүүл ахуйн стандарт шаардлагыг хэрэгжүүлэх талаарх төрөл зүйлийг танин мэдэх онолын мэдлэг олгож практикт хэрхэн зөв ашиглах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Зочлох үйлчилгээний салбар болох хоол зоог ундаа, байр орон сууцны үйлчилгээ, амралт зугаа цэнгээний үйлчилгээ, аялах ба жуулчлах үйлчилгээ, эвент үйлчилгээний хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний эрүүл ахуйн шаардлагын талаарх ерөнхий ойлголтыг хамруулна.