Шинжлэх ухааны философи

PHIL411 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Шинжлэх ухааны талаарх философи шүүмжлэлт эргэцүүлэл, шинжлэх ухааны логик, түүх, эпистемологи, арга зүйн асуудлуудыг судална.

Товч агуулга

Шинжлэх ухааны философийн үндсэн сэдвүүд, түүхэн баримтлалууд, шинжлэх ухааны түүхэн эволюци, шинжлэх ухааны мэдлэгийн үндэслэгээ, бүтэц тогтолцоо, өсөлтийн динамик, арга, нийгмийн уг чанар, хэрэглээ, шинжлэх ухааны сэтгэлгээний түүхийн логик, философи арга зүй, эпистемологи үндэслэлүүдийн талаар философийн онолын мэдлэг эзэмшинэ.