Татварын менежмент

FINN318 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Санхүүгийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын заавал үзэх мэргэжлийн хичээл бөгөөдтөрийн санхүүгийн нөөцийг бүрдүүлэх үндсэн эх үүсвэр, төрөөс эдийн засгийг зохицуулах арга хэрэгсэл болохынх нь хувьд татварын нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, татварын удирдлага, механизм, зохион байгуулалт, татварын төлөвлөлт, хяналт, мэдээлэл, эрсдлийн асуудлыг иж бүрнээр нь авч үзнэ. Ингэснээр Монгол улсын татварын удирдлага, шинэчлэл, тулгарч буй асуудлуудад үнэлэлт, дүгнэлт өгч түүнийгээ практик амьдралд хэрэгжүүлэх мэдлэг чадвар, арга барил олгоход хичээлийн үндсэн зорилго оршино.

Товч агуулга

Хичээлээр дараахь үндсэн асуудлуудыг судална. Үүнд: 1. Татварын харилцаа, түүний онцлог, татварын үүрэг,ангилал, татвар ногдуулалтын үндсэн зарчмууд зэрэг татварын талаарх онолын суурь ойлголтууд; 2. Татварын удирдлага, удирдлагын үйл явц: татварын албаны бүтэц зохион байгуулалт,стратеги, хүний нөөцийн удирдлагын асуудлууд; 3. Татварын бодлого, зорилт, нөлөө, бодлогоо хэрэгжүүлэх арга механизмыг судална. Тухайлбал татвар ба эдийн засгийн үр ашиг, үнэ, хуримтлал, хөрөнгө оруулалт хэрэглээндэх нөлөө түүнийг тооцох аргачлал, татварын үр ашгийн алдагдал, хөрөнгө оруулалтыгдэмжих аргуудыг судлах. 4. Татварын шинэчлэлийн асуудлууд, сүүлийн үеийн чиг хандлагууд; 5. Татварын байгууллагын хөрөнгө, эх үүсвэрийн удирдлага: үйл ажиллагаа, зардал, үр дүнгээ төлөвлөх, хянах үйл явц; 6. Шууд ба шууд бус татвар: татвар ногдуулах, төлөх, хураах, хянах үйл явцыг удирдах(Татварын үндсэн нэр төрлүүдээр); 7. Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ (цахим бүртгэл, цахим төлбөр тооцоо, цахим тайлангийн систем); 8. Монгол улсын татварын удирдлага, бодлого хэрэгжилтийг дэлхийн улс орнуудын татварын удирдлагын шинэчлэлийн чиг хандлагатай харьцуулан судлана.