Програм хангамжийн инженерчлэлийн эдийн засаг

ICSI436 / Бакалавр

Багц цаг: 2

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 1 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Програм хангамжийн инженер нь хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, өндөр чанартай, бүтээгдхүүнийг инженерийн тохирсон арга техник, технологи, аргачлал, процессийг ашиглан бүтээхээс гадна эдийн засгийн үр ашгийг бас тооцох шаардлагатай. Эдийн засгийн шинжилгээ болон шийдвэр гаргах нь инженерийн хувьд чухал юм. Учир нь инженерүүд технологийн болон бизнесийн талын хоёуланд үнэлгээ хийсний үндсэн дээр шийдвэр гаргадаг чадамжтай байх хэрэгтэй. Програм хангамжийн инженерчлэлийн эдийн засаг нь тухайн байгууллагын бизнесийн зорилгод нийцсэн програм хангамжийн технологийн шийдлийг гаргахад анхаардаг. Энэ хичээлээр програм хангамжийн инженерийн зайлшгүй мэдвэл зохих эдийн засгийн суурь ойлголтыг олгохоос гадна мөн түүнийг програм хангамжийн төслийн үед хэрхэн хэрэглэх талаар авч үзнэ.

Товч агуулга

Програм хангамжийн эдийн засгийн үндсэн ойлголт, түлхүүр нэр томъёо (Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Хяналт, Мөнгөний урсгал, Шийдвэр гаргах процесс, Үнэлгээ, Инфляц, Элэгдэл, Татвар, Мөнгөний онцлог, Үр ашиг, Үр нөлөө, Бүтээмж);Амьдралын мөчлөгийн эдийн засаг (Бүтээгдхүүн, Төсөл, Програм, Портфель, Бүтээгдхүүн –батөслийнамьдралын мөчлөг, Санал, Хөрөнгө оруулалтын шийдэл, Төлөвлөлтийн хэтийн байдал, Үнэбаүнэлэх, Зардалбазардлыг тооцох, Гүйцэтгэлийн хэмжүүр, Олсон ашгийн менежмент, Шийдлийг эцэслэх, Орлуулах ба ашиглалтаас хасах шийдвэр); Эрсдэл болон тодорхойгүй байдал (Зорилго, Тооцоо, батөлөвлөгөө, Тооцоолох аргачлал, Тодорхой бус байдлыг шийдэх, Эрэмбэлэх, Эрсдэлтэй шийдвэр, Тодорхой бус шийдвэр); Эдийн засгийн шинжилгээний аргууд (Ашгийн шийдлийн шинжилгээ, Хамгийн бага хүлээн зөвшөөрхүйцашиг, Хөрөнгө оруулалтын ашиг, Оруулсан капиталийн ашиг, Зардал-Ашгийншинжилгээ, Зардал-Нөлөөнийшинжилгээ, Ашиг-Зарлагын тэнцлийншинжилгээ, Бизнесийн тохиолдол, Олон шинжийн үнэлгээ, Оновчлолын шинжилгээ); Практик хэрэглээ(“Хангалттай сайн” зарчим, Маргаан-Үгүй Эдийн засаг, Экологийн систем, ОффшорингбаАутсорсинг).