Монголын ашигт малтмал

GEOL401 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Монгол орны металл ба металл бус ашигт малтмалын ордууд, тэдгээрийн үйлдвэрийн төрөл, хүдэржилтийн геологийн тогтоц, эрдэслэг бүрэлдэхүүн, шинж чанар, гарал үүслийн нөхцөл, тархалт байршлын зүй тогтолыг мэдэж авах зорилготой ба бусад ижил төстэй орд газруудыг эрж хайхад чухал ач холбогдолтой болно.

Товч агуулга

Монгол орны хар металл, өнгөт металл, үнэт металл, ховор металл: хөнгөн металл, металл бус ашигт малтмалууд: үнэт, эрдэнийн, өнгөлгөөний чулуу, шөрмөсөн чулуу, сульфатлаг, карбонатлаг чулуулаг, хайлуур жонш, каолин, тальк, хүхэр, фосфатлаг чулуулаг, тэдгээрийн үйлдвэрийн төрөл, хүдэржилтийн геологийн тогтоц, эрдэслэг бүрэлдэхүүн, шинж чанар, гарал үүслийн нөхцөл, тархалт байршлын зүй тогтолуудын талаар авч үзнэ.