Японы уран зохиолын удиртгал

JAPN350 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлээр Японы уран зохиолын дээж бүтээлүүдээс танилцуулж, яруу сайхныг нь мэдрүүлэхийг зорино. Ингэхдээ тухайн цаг үеийнх нь нөхцөл байдалтай уялдуулан авч үзэх ба япончуудын сэтгэлгээний онцлог уран зохиолдоо хэрхэн туссан байгааг сонирхуулах юм. Японы уран зохиолын талаар ерөнхий ойлголттой болсноор япон орон, япон соёл, япон хүний талаарх мэдлэг нэмэгдэх ба японы уран зохиолын онцлог төрөл жанруудын тухай мэдэж авах болно.

Товч агуулга

Японы түүхийн цаг үеийн онцлог нь уран зохиолдоо туссан байдаг. Энэ үүднээс Японы уран зохиолын түүхийн үечлэлд тулгуурлан лекцээ эртний, дундад эртний, дундад зууны үеийн, ойрх үе болон орчин үеийн уран зохиол гэсэн таван бүлэгт хуваасан. Хичээлээр уран зохиолын төлөөлөл болох зохиолуудыг танилцуулна. Мөн тухайн цаг үед шинээр төрөн гарсан төрөл жанрын талаар авч үзнэ. Тодорхой зохиолыг сонгон уншиж зохиогчийн намтар, түүхэн цаг үеийн онцлогийн талаар эргэцүүлэх болно. Хичээлд лекц голлож, харилцан яриа, видео үзүүлэн, дүгнэлт гаргах хамтын арга гэсэн хэлбэрийг түлхүү хэрэглэнэ.