Нийгмийн хамгааллын эрх зүй

PLAW304 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдалд үндэслэгдэн үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалт, онцлогийн талаар мэдлэг олж, улмаар эрх зүйн холбогдол бүхий асуудалд нийгмийн хамгааллын эрх зүйг үндэслэн хандах хандлага төлөвшиж, нийгмийн хамгааллын харилцааны болон үндэсний хэмжээний хууль зүйн практикийн асуудалд зохих хэмжээнд нийгмийн хамгааллын эрх зүйг хэрэглэх, улмаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд хичээлийн зорилго оршино. Эрх зүйн ангийн оюутанд нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа, хэм хэмжээний талаар ойлголт өгөх, мэдлэг олгох ач холбогдолтой.

Товч агуулга

Нийгмийн хамгааллын эрх зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох нийгмийн хамгааллын эрх зүйн ойлголт, зохицуулалтын арга, зарчим, эх сурвалж, нийгмийн хамгааллын байгууллагын тогтолцоо, оролцогчдын эрх, үүрэг, хариуцлага, нийгмийн даатгалын тогтолцоо, нийгмийн халамжийн тогтолцоо, үйлчилгээ, нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж, түүний төрөл, ангилал, эрүүл мэндийн тогтолцоо талаар ойлголт өгч, нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн дагуу боловсруулалт хийж хэрэгцээтэй мэдээллээ олж авах.