Геодези II

GEOG231 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэхүү хичээлийг судалсанаар оюутнууд Геодезийн шинжлэх ухааны судлах зүйл, түүний салбарууд, хөгжлийн түүх, мөн түүнчлэн өргөн уудам нутаг дэвсгэрт геодезийн сүлжээ байгуулах тухай(байрлалын, зураглалын, өндрийн), геодезийн цэг тэмдэгтүүд, геодезийн болон тахеометрийн сэлгэц хэрхэн байгуулах, тэгшитгэн бодолтын ажлуудын онолын үндэс, тригонометрийн нивелирдлэг болон нивелирийн сэлгэц байгуулах, тэгшитгэн бодолт, том масштабын байрзүйн зураглал, тахеометрийн зураглал үйлдэх, план зохиох үндсэн зарчим, дэс дараалал зэрэг геодезийн хэмжилт боловсруулалтын ажлын онолын суурь мэдлэгийг практик ажлуудыг хамтад нь үе шаттайгаар судална.

Товч агуулга

Энэхүү хичээлийг ГЗБ мэргэжлийн хөтөлбөрийн кадастрын мэргэшлээр суралцаж буй оюутнууд Геодезийн байрлалын болон өндрийн сүлжээ байгуулах, зураглалын геодезийн сүлжээ байгуулах тухай, геодезийн цэг тэмдэгтүүд, тэдгээрийн хадгалалт хамгаалалт, тригонометрийн нивелирдлэг үйлдэх, түүний тэгшитгэн бодох, теодолитын ба тахеометрийн битүү, задгай сэлгэц тэгшитгэн бодолт, алдаа тараах, нивелирийн битүү задгай сэлгэц тэгшитгэн бодолт, теодолит тахеометрийн зураглалын аргууд, тахеометрийн зураглал үйлдэх, план зохиох үндсэн зарчим, дэс дараалал зэрэг геодезийн хэмжилт, боловсруулалт, тооцоололын ажлын онолын мэдлэгийг практик ажлуудтай нь үе шаттайгаар судална.