Эдийн засгийн математик загварчлал

APMA302 / Бакалавр

Багц цаг: 3

Хэрэглээний математикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь хэрэглээний шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад шаардагдах эдийн засгийн онолын үндсэн хууль, зарчмыг математик арга хэрэгслийн тусламжтайгаар томьёолох, баталгаа гаргалгаа хийх, задлан шинжлэх, зохицуулалтын механизмыг танилцуулах, дүн шинжилгээ хийх зорилготой. Хичээлээр эдийн засгийн системийн математик загваруудын суурь ойлголт, зарим бодит амьдралын загварууд, тэдгээрийг бодох аналитик болон тооцон бодох аргуудыг онолын тодорхой түвшинд нарийвчилсан байдлаар, хэрэглэх боломжтой олон жишээний хамтаар үзэх болно

Товч агуулга

Нэг хэмжээст хугацаан цуваанд үндэслэсэн эдийн засгийн трендийн загварууд, статик болон динамик тавилтай балансын загварууд, эдийн засгийн динамик систем, удирдлагын математик загварын тавил зэрэг орно