Урлагийн боловсрол (Ерөнхий суурь)

CULT101 / Бакалавр

Багц цаг: 3

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 6 цаг - 16 хоног

Зорилго

Нийгмийн харилцаа, хүний амьдралд бүтээлч сэтгэлгээ, идэвхтэй оролцоог дэмжихэд урлагийн ойлголт, орон зайн мэдлэг, үндэстэн бүрийн соёл, урлагийн илэрхийлэл ямар үүрэгтэй байсныг тодорхойлж, хувь хүний чадавхийг хөгжүүлэх зорилготой.

Товч агуулга

Урлагийн боловсрол нь нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн түлхүүр хүчин зүйл бөгөөд нийгмийн тогтвортой харилцаа, хандлагад чиглэсэн үйл ажиллагаа мөн. Урлагийн боловсрол нь зөвхөн урлагийн тухай ойлголт өгөх гэдгээр хязгаарлагдахгүй, харин хүний эрхийг дээдлэх, боловсрол, соёлыг дэмжих, хувь хүний чадварыг хөгжүүлэх, хүн төрөлхтөний уран сайхны сэтгэлгээг ойлгож мэдрэх, бахархах, соёлын олон төрөл зүйлээс суралцах, чанартай боловсрол эзэмшихэд зориулагдсан мэдээлэл байх ёстой. Урлагийн төрөл бүрийн баялаг, өв сангийн системтэй мэдээлэлтэй болсноор хүний байгаль, нийгэмтэй хэрхэн харилцаж, үнэнийг эрж хайж байсан агуу замнал, сэтгэлгээг ухааран өөрийн ард түмэн, бусад үндэстний уран сайхны соёл, сэтгэлгээний танин мэдэхүйн гайхамшигт уламжлал, агуулга хэлбэр, үзэл санааны хувьсал өөрчлөлтийг харьцуулан үнэлэх болно.