Дээд шатны итали хэлний бичих дадал

ITAL322 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хувийн болон албан бичиг захидлыг итали хэлээр уншиж, хоёр хэлээр орчуулахаас гадна өгөгдсөн нөхцөлд захидал, албан бичиг бичих сурах, бичгийн харилцаанд суралцах. Итали бичвэрийг хураангуйлан бичих, тодорхой сэдвийн дагуу зохион бичлэг, эссэ бичих чадварт суралцах.

Товч агуулга

Хувийн болон албан бичиг хөтлөх, захидал, албан бичиг хаяглах, зөв найруулан бичих, бичгийн харилцааны соёл эзэмших болно. Итали хэлний суурь мэдлэг, дадал дээр үндэслэн итали хэлээр зөв дэс дараалалтай, тодорхой, уялдаа холбоотой, ойлгомжтой бичих дадал олгоно. Бичих дадлын дасгалаар дамжуулж хэлний суурь мэдлэг, зөв бичихзүй, хэлзүй, өгүүлбэрзүйн мэдлэгийг бататгана. Зөв найруулан бичхийн зэрэгцээ өргөдөл, анкет, албан бичиг, ажлын зар, хувийн намтар, хувийн захианы бүтэц, хэвшсэн үг хэллэгүүдийг эзэмшинэ. Хавсарсан нийлмэл өгүүлбэрийн бүтэц ашиглан найруулан бичихэд шалтгаан үр дагавар, цаг хугацаа, орон зайн эсрэгцэл, нэмэлт, дүгнэлт заасан холбоос үгийг оновчтой сонгож сурах дасгал хийнэ.