Глобалчлал ба менежмент

MNGT802 / Доктор

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол улсад “зах зээлийн эдийн засаг” яригдаад 20 гаруй жил болж энэ хугацаанд үндэстний нэлээд хэдэн том компаниудтай болсон. Харин хөгжилтэй орнуудад “глобаль эдийн засаг” яригдаад 20 гаруй жил болж тогтвортой хөгжлийн загвараар хөгжиж энэ хугацаанд үндэстэн дамнасан корпорациуд маш олноороо бий болж дэлхийн бүхий л улс үндэсний зах зээл дээр өрсөлдөж ашиг хүртэж байна. Тиймээс өнөөгийн бодит амьдрал дээр глобал эдийн засгийн орчинд улс орнуудын хөгжил тогтворжиж үндэстэн дамнасан корпорациуд хамгийн их ашиг тус хүртдэг гэж хэлж болох юм. Үүний шалтгаан буюу яагаад, хэрхэн эдгээр хөг к жилтэй орнууд болон үндэстэн дамнасан орпорациуд хамгийн их үр ашиг хүртэж байгаа шалтгаануудын талаар ойлголт өгч энэ тогтолцоонд улс орнууд болон компаниуд хэрхэн үр ашигтай ажиллаж болох талаар хамтдаа судалгаа хийн эргэцүүлнэ.

Товч агуулга

:Глобалчлалын агуулага, мөн чанарыг ярилцаж үүний Монгол улсад үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөллийг эргэцүүлнэ. Эдгээр нөлөөллүүд дээр үндэслэн глобаль орчинд хэрхэн олон улсын худалдаа, үйлдвэрлэлд оролцох оролцоог сайжруулах макро түвшинд сайжруулах; үндэстэн дамнасан корпорациуд, тэдний патент, лицензийн бодлого нь хэрхэн хөгжиж буй орнуудын өрсөлдөөн, үйлдвэрлэлд нөлөөлж буй талаар авч хэлэлцэнэ. Ийм нөхцөлд компаниуд хэрхэн өрсөлдөөний давуу талыг бий болгож амжилттай хэрэгжүүлэх тухай онолын үндэслэлтэй, олон улсын болон практик жишээн дээр авч үзнэ. Дэлхийн худалдааны байгууллагын бодлогын мөн чанар, энэ бодлогоос ашиг хүртэж буй улс орнууд хэн болох, яагаад гэсэн асуултад хариулж энэ бодлогын талаар Монгол улс юу хийж болох тухай ярилцана. Түүнчлэн баялгийн хараал гэж юу вэ?; энэ нь глобальчлалтай ямар уялдаа хамааралтай, үйлдвэрлэл, уул уурхай, цаашилбал хөгжлийг дагасан байгаль орчны асуудлыг глобаль түвшинд авч үзэх зэрэг асуудлууд орно.