Жендэр ба хөгжил

ANTH605 / Магистр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Жендэр ба хөгжил хичээл нь нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт суралцаж буй магистрант, докторантуудад зориулагдсан сонгон судлах хичээл бөгөөд Жендэр судлалын онол, арга зүйн үндсэн мэдлэгийг олгохоос гадна, Түүхэн болон орчин үеийн нийгмийн хөгжил ба эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийн харилцан нөлөөллийг судлах, үнэлэлт-дүгнэлт өгөх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх чадвар, дадлага эзэмшүүлэх зорилготой. Дэлхий нийтээр хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй болгох, жендэрийн тэгш байдлыг хүний хөгжлийн суурь хэмээн ойлгох хандлагтай байгаа орчин үед жендэрийн асуудлыг судалснаар сураглцагсад нийгэм, хүмүүнлэг, хууль, бизнесийн чиглэлээр сургалт, судалгаа явуулах, бодлого, хөтөлбөр боловсруулах үйл явцад оролцоход шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшүүлэх ач холбогдолтой.

Товч агуулга

Жендэр ба хөгжил хичээлийн хүрээнд жендэр ба нийгэм, соёлын харилцан хамаарал; жендэрийн тэгш бус байдлын нийтлэг хүчин зүйлсийн талаарх үндсэн ойлолтууд; жендэрийн талаар төрөөс баримтлах бодлого, хөгжлийг жендэрийн агуулгатай болгох хандлага зэрэг асуудлыг жендэр судлалын үүднээс хөгжлийн асуудалтай уялдуулан судлах судалгааны аргууд, онолын үзэл баримтлалыг танилцуулна. Мөн суралцагсад монголын нийгэм дэх жендэрийн асуудлаар кейс судалгаа хийн тайлан бичиж, илтгэл хэлэлцүүлэх замаар онолын мэдлэгээ практикт хэрэглэнэ.