Датум, солбицлуудын математик хөрвүүлэлт

GEOI211 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Байрзүйн тусгагууд болон Датумын тухай онолын мэдлэгтэй болно. Проекцуудын хөрвүүлэлт, шугаман бус / шугаман математик загварчлал, ерөнхий зохицуулалт, гажилт бууруулах зарчим, параметрүүдийн бодолт хийх, Монгол улсад ашиглаж буй байрзүйн тусгаг болон, датумын тухай мэдлэгтэй болж газарзүйн мэдээллийн сангийн давхаргуудыг байрзүйн зөв тусгагт үүсгэх, хөрвүүлэх.

Товч агуулга

Газрын зураг дээрхи төсөөллийн дэлхий (өөрөөр хэлбэл, уртраг өргөргийн) дахь объектын байрлалыг тодорхойлоход бөмбөрцөг болон хоёр хэмжээст хавтгай дээр өөр өөр математик хөрвүүлэлтийн алгоритмуудын тусламжтайгаар бодолт хийдэг. Уг томъёололуудыг алгоритмуудыг ГМС, зураг боловсруулах, зураглал, дүн шинжилгээ хийх програм хангамжуудад тусгаж нь бусад төрлийн алгоритм зэрэг хэрэгжиж байна. Математик хөрвүүлэлтийн олон төрлийн арга байдаг хэдий ч зөвхөн зарим нэг төрөл нь тухайн газрын хэлбэр дүрс, зураглал болон дүн шинжилгээ хийх ажилдаа сайн тохирсон байдаг. Уг хичээлээр Монгол улсад ашигладаг байрзүйн тусгагууд болон датумуудыг тухай нарийвчлан судална.