Шүүх эмнэлэг

CRIL437 / Бакалавр

Багц цаг: 2

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Хэрэг бүртгэх мөрдөн байцаах, шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явц, шатанд анагаах ухаан биологийн холбогдолтой асуудлыг шинжээч томилож шинжилгээ хийлгэх, тогтоол үйлдэх, шижээчийн дүгнэлт тавих, нотлох баримтын эрх зүйн болон шүүх эмнэлгийн шинжлэх ухааны үндсэлэлийг зөв үнэлэх чадвар эзэмшүүлэх явдал юм.Тухайлбал, Шүүх эмнэлгийн онол, практикийн асуудлыг сургах, гэмтэл болон зарим хүчин зүйлийн үйлчлэлээр нас барсан тохиолдолд илрэх шинж тэмдэг, шүүх эмнэлгийн магадлагаа явуулах, эрх зүйн үндэс, мөрдөн байцаах зарим ажиллагаанд оролцогч шинжээч эмчийн үүрэг, зорилтын талаар мэдлэг дадал эзэмшүүлэх явдал юм.

Товч агуулга

1. Шүүх эмнэлгийн тухай ойлголт, шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний төрөл, объект, ШЭМШ явуулах эрх зүйн үндэс, хүний биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох магадлан шинжилгээ, шүүх гэмтэл судлалын магадлагааны ерөнхий асуудал, механик хүчин зүйлээр үүсгэгдэх ШЭМШ; 2. Бэлгийн маргаантай асуудал, гэмт хэргиын үед хийх шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ, үхэл цогцост гарах эрт ба хожуу үеийн өөрчлөлт, тэдгээрийн шүүх эмнэлгийн ач холбогдол, хэргийн газрын үзлэг, түүнд оролцогч шинжээч эмчийн үүрэг зорилго. Эд мөрийн баримтын ШЭМШ; 3. Амьсгал бүтэлт, ангилал, ШЭМШ, Тээврийн осол гэмтлийн ШЭМШ, Авто ослын гэмтэл, төмөр замын гэмтэл, галт зэвсгийн буудалтаар үүсгэгдсэн гэмтэл түүний ШЭМШ; 4. Физик хүчин зүйлийн гэмтэл, осголт түлэгдэлт, цахилгаан гүйдлийн гэмтлийн ШЭМШ, шүүх хор судлалын ШЭМШ, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нотлох баримт болох нь , түүнийг үнэлэх асуудал