Дунд шатны орос хэлний хэлзүй

RUSH234 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орос хэлний /трки –ийн А1 буюу анхан шатны/ хэлзүйн тогтолцоотой танилцуулна. Оюутанд орос хэлний хэлзүйн анхан шатны мэдлэг олгох, баяжуулах, бататгах зорилготой. Хэлзүйн хичээл нь цаашид судлах мэргэжлийн хичээлүүдийн суурь болно.

Товч агуулга

Энэ хичээлээр орос хэлний хэл зүйг үүргийн хэлзүйн хандлагаар үгийн аймгаар үзэх ба гол сэдэв бүрийг дотор нь утгаар нь дэд сэдвүүдэд хувааж үзнэ. Хэл бол тэмдгийн онцгой тогтолцоо гэсэн онолын суурь дээр тулгуурлан үүргийн болон харилцааны аргад суурилан заана. Хичээлийн эхэнд цаашид хэл зүйг дэлгэрэнгүй үзэх бэлтгэл болгож оршил хичээл явна. Ингэхдээ жинхэнэ нэр, тэмдэг нэр, үйл үг, дайвар үгийн хэл зүйн наад захын энгийн дүрмийг тайлбарлаж дараагийн шатны сургалтад бэлтгэнэ. Үүний дараа үгийн аймгууд руу шилжинэ. Үүнд: 1. Жинхэнэ нэрийн хүйс, тооны ай. Тэмдэг нэрийн хүйс тооны ай. Энэ хоёр сэдвийг хамтад нь үзэх. Жинхэнэ нэрийн тийн ялгалын айг 1. Предложный падеж 2. Винительный падеж 3. Дательный падеж 4. Родительный падеж 5. Творительный падеж гэсэн дарааллаар утга илэрхийлэх байдлаар нь салгаж үзнэ.