Гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээр хийх аргачлал

CIVL603 / Магистр

Багц цаг: 3

Хувийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр хувийн эрх зүйн харилцаанд оролцох гэж буй этгээдүүдийн хооронд ирээдүйд үүсэх үүргийн эрх зүйн харилцааг зохицуулахад чиглэгдсэн гэрээний агуулгыг талуудын ашиг сонирхлыг тусган, холбогдох хууль тогтоомж дахь хэм хэмжээг хэрэглэсний үндсэн дээр боловсруулах, гэрээ байгуулахад хэрэглэгдэх хэлэлцээр хийх аргачлалыг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээр хийх аргачлал хичээлийн хүрээнд гэрээний төсөл боловсруулах үе шатуудын талаар магистрын сургалтын оюутнуудад мэдлэг олгоно. Гэрээний талуудын хооронд ирээдүйд үүсэх үүргийн эрх зүйн харилцааг хуулийн хүрээнд зохицуулахын тулд гэрээний төсөл боловсруулах үе шатуудаас гадна холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэх аргачлал эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Энэ хичээлийн агуулга нь хууль тогтоомжийн хэрэглээг бататгах, гүнзгийрүүлэх, практик жишээн дээр хэрэглэх аргачлалыг сайтар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Гэрээний төсөл боловсруулахаас гадна гэрээг байгуулахын тулд хэлэлцээр хийх арга тактик чухал ач холбогдолтой байдаг учир суралцагсдад хэлэлцээр хийх аргачлалыг эзэмшүүлэх нь хичээлийн агуулгын томоохон хэсгийг бүрдүүлнэ.