Санхүүгийн математик

FINN319 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь суралцагсад санхүүгийн тооцооны математикийн аргачлалыг нарийвчлан судлаж эзэмших, санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэх чадвар эзэмшихэд оршино.

Товч агуулга

Санхүүгийн тооцоонд өргөн хэрэглэдэг хүүний хувь, хугацаа, төлбөрийн хэмжээ болон бусад үзүүлэлтийн тооцооны математик үндэслэл, хүүний эквивалент чанар, тогтмол болон жигд бус мөнгөн урсгалын төлбөр тооцооны аргачлалыг судлана. Өөрөөр хэлбэл санхүүгийн үндэс, санхүүгийн менежмент зэрэг хичээлийн хүрээнд судалдаг санхүүгийн хэрэгсэлийн хүү тооцооны аргыг нарийвчлан судлаж тооцооны аргачлалын математик үндэслэлийг нарийвчлан авч үзнэ. Хүүний тооцооны үндсэн хэлбэр, хуримтлан тооцох, хөнгөлөн тооцох аргын онцлог, төстэй талыг харьцуулан судлахаас гадна, энгийн хүү, нийлмэл хүү, тасралтгүй хүүний тооцооны онцлог, тооцох дэс дараалал зэргийг авч үзнэ. Мөн хадгаламж, зээлийн хүүний төрлөөс хамааруулан хүүний тооцоо хийх, төлбөрийг хэсэгчлэн төлөх тохиолдолд хүү бодох арга, валютын хөрвүүлэлтийн тооцооныхувилбарыгсудлана. Үнийн дүнгээр болон хугацаагаар жигнэсэн дундаж хүүний хувь тодорхойлох арга, хүүний эквивалент чанар зэрэг уламжлалт хүүний тооцооны аргачлалыг судлана. Санхүүгийн үйл ажиллагаанд өргөн хэрэглэдэг гэрээний нөхцөл өөрчлөх үеийн тооцооны онцлог, санхүүгийн хэрэгслийн хүү, орлогод татвар, инфляцийн үзүүлэх нөлөө тооцох аргыг эзэмшинэ. Эдийн засгийн үзүүлэлтийн барьер цэг тодорхойлох арга, эрсдэлийг үнэлэх арга эзэмшинэ. Санхүүгийн тогтмол болон хувьсах төлбөрийн тооцооны онцлог, урт хугацаатай зээлийн хүүний тооцоо хийх аргачлал, санхүүгийн хэрэгсэлийн үнэлгээний аргачлал, бондын тооцоо хийх аргачлалыг авч үзнэ.