Биоархеологийн судалгааны орчин үеийн чиглэлүүд

ANTH609 / Магистр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Биоархеологи нь археологийн дурсгалаас илэрсэн хүний олдворыг түүхэн тухайн үеийн нийгэм эдийн засаг, соёл, зан заншил, эрхлэх аж ахуйтай холбон судалж, тухайн үеийн хүн амын хоол хүнс, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, тэдний гарал угсаа, нүүдэл миграцийн талаар цогц мэдээллийг бий болгодог ухаан юм. Уг хичээлээр археологийн дурсгалаас илэрсэн эртний хүний араг яс, ургамал, амьтны олдворуудыг судалдаг шинжлэх ухааны аргуудыг танилцуулах болно.

Товч агуулга

Биоархеологийн судалгааны үндсэн чиглэлүүдтэй танилцан сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүдээр хэлэлцүүлэг хийх болно. Хүний бие бүтцийн олон янз байдал, аж ахуйн хэлбэрүүд, өвчлөл, дайн тулаан, нийгмийн байдлаас үүдэн биеийн араг ясанд бий болдог өөрчлөлтүүд: булчингийн маркер, стресс индикатор, өвчний шинжүүд, гэмтэл бэртэл, эртний ДНХ, эртний хүний олдворын изотопын судалгаа, палеоботаник болон зооархеологиийн судалгааны аргуудын үндсэн зарчим болон гадаад дотоодод хийгдсэн сүүлийн үеийн биоархеологийн судалгааны үр дүнгүүдтэй танилцах болно.