Ахисан түвшний удирдлагын бүртгэл

ACCN712 / Магистр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин үеийн удирдлагын систем (Management Control System): төсөвлөлт, хяналт, сегментчлэл, хариуцлагын бүртгэл, өртгийн удирдлагын стратеги сэдлүүд, төсөвлөлт, ашгийн төсөв зохиох, удирдлагын шийдвэр гаргалт, хөрөнгө оруулалтын удирдлага зэрэг сэдвүүдыг онолын түвшинд судлан, практик хэрэглээг кейс сургалтаар баталгаажуулж, мэдлэгээ өөрийн болгох нь энэхүү хичээлийн зорилго болно. Удирдлагын үйл ажиллагааг онол аргазүйн үүднээс дүгнэх, шинижлэх, оновчтой шийдвэр гаргах арга барилд суралцан, цаашид улам гүнзгийрүүлэн судлах арга барилыг эзэмшинэ.

Товч агуулга

Удирдлагын бүртгэл, бизнесийн орчин ба удирдлагын мэдээллийн урсгал, төсөвлөлт, хариуцлагын тайлагнал, өртгийн удирдлагын стратеги, ялгаварт зардлын шинжилгээний уламжлалт ба сүүлийн үеийн арга, төсөвлөлт, зардлын шинжилгээний арга хэрэгслүүдтэй танилцах.