Орос хэлний авиазүй

RUSH230 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орос хэлний утга зохиолын хэлний авиа зүй, аялгын хэм хэмжээг эзэмшүүлнэ. Авиа зүйн онолын хичээлээр орос хэлний авианы тогтолцоо, түүний онцлог, авиа, авиалбарын хувилбар; хэлэхүйн хэмнэл; аялгын хэв шинж; өргөлт; галиг бичгийн тухай мэдлэг олгоно. Хичээлийн ерөнхий агуулга орос, монгол, хэлний авианы тогтолцоог зэрэгцүүлсэн судалгаан дээр үндэслэнэ.

Товч агуулга

Орос хэлний авиа зүйн тогтолцоо, түүний өвөрмөц онцлогтой танилцах, сонсож, ойлгох, зөв дуудах чадвар эзэмшүүлэхийн тулд дараах багц сэдвүүдийг үзнэ. Орос хэлний эгшиг, гийгүүлэгч авианы тогтолцоо, эдгээр нь хэлэхүйн явцад хэрхэн өөрчлөгдөх, үгийн өргөлт, өгүүлбэрийн аялга, өгүүлбэрийн утга бүхий хэсэгт хуваан зөв дуудах, бичвэрийг зөв унших, сонсож ойлгох зэрэг чадварыг монгол хэлний ойлголтуудтай зэрэгцүүлэн үзсэний үндсэнд эзэмших. Орчин цагийн орос хэлний авиа зүйн онолын үндсэн мэдлэг олгож, эхийг сонсож ойлгох, зөв дуудах чадвар дадал эзэмшүүлнэ.