Дунд түвшний макроэкономикс (НУС-ын мэргэжлийн суурь)

ECON204 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь оюутнуудад макро эдийн засгийн онолын энгийн суурь загваруудтай танилцуулах, тэдгээрийг ашиглан бодлогын шинжилгээг хийх чадвар эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Макро эдийн засгийн энгийн загвар болох богино хугацааны IS-LM загвартай танилцаж уг загварыг ашиглан макро бодлогуудын шинжилгээг хийж сурна. Манделл-Флемингийн загварыг судалсны дараа нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсгүүд болох хэрэглээ, хөрөнгө оруулалтыг авч үзнэ. Улмаар Солоугийн загварыг судлана. Филипсийн энгийн болон хүлээлтээр өргөтгөсөн муруйнуудтай танилцана. Сангийн, мөнгөний бодлогуудыг хэрэгжүүлэх арга механизмуудыг судална. Сангийн бодлого сэдвийн хүрээнд Рикардо-Баррогийн тэнцвэржилт, улсын өрийн тухай ойлголттой гүнзгийрүүлэн танилцана. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгслүүд, Төв банкны зорилго, бодлогын уялдаа холбоо зэргийг мөнгөний бодлого сэдвийн хүрээнд үзнэ.