Нотолгооны онол, арга зүй (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа )

CRIL607 / Магистр

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь магистрантын сургалтанд мэргэжлийн түвшинд мэдвэл зохих онол, арга зүйн суурь ойлголт төдийгүй нотолгооны ахисан түвшины мэдлэг олгох бөгөөд хичээлийн гол зорилго нь суралцагсдад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоох, нотлох баримтыг үнэлэх арга зүйд суралдцах үндсэн ойлголтыг эзэмшүүлж, нотолгооны онол, арга зүйн талаарх нийтлэг жишиг, түгээмэл хандлагыг судлан тодорхойлоход оршино.

Товч агуулга

Нотолгооны онол, арга зүй хичээлийн агуулга нь нотолгооны процессын арга зүйн үндсэн ойлголт, институц хандлагыг тусгах бөгөөд энэ хүрээнд хамаарагдах мэдлэг, чадварыг системтэйгээр олгоход чиглэгдэнэ. Гэмт хэргийн нотолгооны гол судлагдхуун болох хэргийн үнэнийг тодоройлох, тогтоох үйл ажиллагааны танин мэдэхүйн онол, арга зүйн зарчим, түүхэн хөгжил, Монголыг болон Гадаадыг зарим улсуудын эрүүгийн процессын хууль тогтоомж, эх сурвалжид тусгагдсан байдлыг авч үзнэ. Түүнчлэн дэлхийн дахинаа эрх зүйн системийн өнөөгийн зонхилох хандлагыг тодорхойлж зарим орнуудын (ОХУ, Герман, Франц, АНУ, Англи,, Австрали, Япон,Өмнөд Солонгос г.м) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дэх эрүүгийн хэргийн нотолгооны онцлогыг тодруулж судлана. Хэргийг үнэн зөвөөр нотлон тогтоож, шийдвэрлэхэд тавигдах шаардлага, нөхцөл, арга механизмын орчин үеийн хандлагыг тодорхойлох, түүнийг боловсронгуй болгох асуудлыг судалснаар энэ хичээлийн гол агуулга илэрхийлэгдэнэ.